Жефф Безосын амжилтын жор

Zuv.mn
2026/02/25

Дэлхийн хамгийн баян хүний жагсаалыг Илон Масктай ээлжлэн тэргүүлдэг Жефф Безосыг танилцуулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн хамгийн анхны их наядтан буюу их наяд ам.долларын хөрөнгөтөн чухам тэр хоёрын нэг байна гэж үздэг юм. 

Өөрийгөө мэдээллийн технологи, электроникийн зэгсэн сайн мэргэжилтэн гэж ярьдаг Ж.Безос уг нь Уолл Стритэд ажиллаж хангалттай чадах байв. Гэсэн ч интернэт худалдааны чиглэлээр гарааны компани байгуулах эрсдэлтэй замыг сонгожээ.

1995 онд ном худалдаалах интернэт дэлгүүр хэлбэрээр байгуулагдаж байсан “Amazon” компани өдгөө номноос гадна хувцас, гэр ахуйн бараа гээд хэрэгцээтэй бүхнийг худалдаалдаг “эзэнт гүрэн” болтлоо томорч, өдөр тутмын амьдралаа “Amazon”-гүйгээр төсөөлдөг нэг ч америк хүн байхгүй гэж хэлж болох хэмжээнд хүрээд байна.

Ирээдүйд сая сая худалдагч, кассчинг ажлын байргүй болгох “Худалдагчгүй дэлгүүр”-ээ тэрээр өнгөрсөн жил хийчихсэн. Гэсэн ч одоогоор 560 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байна.  

 “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр, Жефф Безосын хөрөнгө сүүлийн ганцхан жилд хоёр дахин нэмэгдэж, 160 тэрбумд хүрчээ. Харин “Форбс” 112 тэрбум ногоон гэж тооцсон ч энэ нь дэлхийн хамгийн баян хүн болоход хангалттай байсан юм. “Amazon” компанийн үнэлгээ өнгөрсөн есдүгээр сард их наяд ам.долларын босгыг давснаар ийм үнэлгээнд хүрсэн хоёр дахь / эхнийх нь “Apple”/ компани болжээ.  

  

Хэвлэлүүд баячуудын талаар бичихдээ хэдэн онгоцтой, ямар тансаг хэрэглээтэй болохыг нь ихэвчлэн онцолдог. Харин Безосын хувьд ийм өнцөг тохирохгүй. Тэрээр Илон Маск, Билл Гейтс шиг сод ухаангүй ч өөрийн гэсэн үзэл бодолтой, гаргасан санааныхаа төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг шаргуу нэгэн. Бас баян хүнд байдаг “нарийн” чанар ч бий. Худалдагч, кассгүй дэлгүүр нээж хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлсэн хэрнээ инноваци хийсэн гэдэг утгаараа улсад төлөх татвараа үлэмж багасгасан нь Америк гүрний толгойны өвчин болж байгаа гээд л бод. Ашиг ихэссэн ч ажилчдынхаа цалинг өнгөрсөн жилийнхээс багасгасан нь ч түүнийг ямар хүн болохыг тодорхой хэмжээгээр харуулах мэт. 

Гэр бүлсэг түүний амьдралыг “нам жим” гэж тодорхойлж болох ч юм, юмнаас хоцорсон нөхөр бас биш. АНУ даяар таван ч байшинтай тэрээр эдлэн газрынхаа хэмжээгээр АНУ-д эхний 25-д багтдаг ажээ. Ингээд Жефф Безос хэмээх “Өвөрмөц ертөнц”-тэй цухас танилцая.         

Хоёр пиццаны дүрэм

Жефф захирлуудын зөвлөлийн хурал, хөрөнгө оруулгчидтай уулзах гэх мэт ажил хэргийн уулзалтад дургүй. Тиймээс жилийн ажлын төлөвлөгөөндөө ийм уулзалтыг зургаан цагаас илүү гаргахгүй байхыг хичээдэг гэнэ. Харин бусад арга хэмжээг зохион байгуулахдаа “Хоёр пиццаны дүрэм” гээчийг хэрэглэдэг. Хоёр том пиццаг идэж барахаар хэмжээний хүн цуглахгүй л бол цуцалдаг байна. Гэхдээ бас илүү байж болохгүй. Өөрөө энэ талаараа “Хэрвээ та хоёр пиццагаар хоолож чадахааргүй байвал тэнд хэтэрхий олон хүн цуглажээ гэсэн үг” гэж хэлсэн байдаг.    

Хоолны дэглэм

Түүний хоолны дэглэм дур сонирхол эгэл бус. Нэг удаа Даллас дахь интернэт дэлгүүрийн эзэн Мэтт Рутлежтэй улзахдаа өглөөний хоолонд наймаалж, шарсан төмс, бэкон, ногоон сонгино, өндөгтэй йогурт захиалж байжээ. Түүнийгээ “Би меню үзэхдээ урьд өмнө идэж үзээгүй хоол хайж олохыг хичээдэг” гэж тайлбарлажээ. Тэр үед ч гэсэн өглөөний хоолонд наймаалж идэж үзээгүй тул захиалсан гэнэ. Хоол ундтай холбоотой бас нэг зуршил нь сав суулга угаах. Тэрээр боломж нь байвал энэхүү “ёслол”-ыг хэзээ алгасч байгаагүй бөгөөд “Миний хийж байсан хамгийн тачаангуй зүйл байх” гэж хэлж байжээ.

Инноваци

“Amazon”-ы үйл ажиллагааны хүрээ интернэт худалдаанаас хальж, студи нь сонирхолтой контент гаргадаг болжээ. Одоогоор америкчуудын дунд ихэд алдаршсан “Transparent”, “The Man in the High Castle” цувралыг гаргасан бол алдарт “Бөгжний эзэн” дээр ажиллаж эхэлжээ. Ф.Безос өөрөө “Оддын зам” цувралын улаан хорхойтон бөгөөд 2016 онд “Оддын зам: Төгсгөлгүй” хэмээх ангид нь дүр бүтээж амжсан гэнэ. Ер нь сансрын хязгааргүй орон зай түүний сэтгэлийг маш их татдаг бөгөөд НАСА-гийн пуужингийн далайд унасан хэсгийг хөрөнгө мөнгө гарган эрж хайдаг. Заримдаа энэ үүргийг өөртөө авч, хүүхдүүдийн хамтаар далайн ёроолыг нэгждэг байна.   


Сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Blue Origin” компанийг 2000 онд байгуулсан нь өдгөө ажиллаж байгаа. Амжилтын хувьд Илон Маскийн “SpaceX”-д хүрэхгүй ч “New Shepard 2” хөлөг нь 2016 онд дэлхийн тойрог замд ороод амжилттай буцаж ирсэн. Олон удаа ашиглах “New Shepard 3” хөлгийг бүтээж дууссан бөгөөд 2020 онд саран дээр буух том төлөвлөгөөтэй аж. “Сансар огторгүй бол эцсийн хязгаар. Тэнд уулзая”. Энэ бол Ж.Безосын үг.  

Бараг л Тони Старк

“Цахиурын хөндий”-н баячуудад хувцас загварын зөвлөгөө өгдгөөрөө алдартай Жозеф Розенфельд нэгэнтээ  “Ж.Безосын хувцасны шүүгээ яг л бизнес шиг нь хөгжиж дэвшдэг” гэж хэлж байжээ. Хариугүй туранхай ч нэг удаа Дуэйн Жексон шиг богино цамц, нарны шилтэй олон нийтийн өмнө гарч байсан удаатай бөгөөд “төмөр хүн“ Тони Старкийг санагдуулам хувцас өмсчих гээд байдаг гэнэ. Жилийн өмнө Лос Анжелест болсон Summit LA17 уулзалтад жийнс, арьсан хүрэмтэй ирсэн нь ийм ярианд ороход хүргэсэн гэнэ. “Ulysse Nardin Dual Time” цаг, “Garrett Leight Van Buren” нүдний шил зүүж, ковбой гутал жийх нь түүний хэв маяг юм.     

Эртхэн нь дээр...

Үр хүүхдээ хүмүүжүүлэх нь ямар ч эцэг эхийн хувьд амаргүй ажил байдаг. Энэ тал дээр гаргаж буй Ф.Безосын хандлага ч маш сонин. Тэрээр хүүхдүүдээ дөрвөн настайгаас нь хурц хутга хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд жаахан хүүхдийг ойртуулдаг ч үгүй цахилгаан хэрэгсэл мэттэй багаас нь харьцуулж сургахыг хичээдэг, эхнэр Маккензи Безос нь энэ аргыг бүрэн дэмждэг гэнэ. Хорвоотой аль болох эрт танилцах тусмаа юмны учрыг ойлгож, цаашдаа их зүйл хийж бүтээнэ гэдэгт тэд итгэлтэй байдаг. Ф.Безос энэ бодлоо нэгэнтээ “Танин мэдэх чадваргүй эрүүл хүүхэдтэй байснаас чадвартай есөн хуруутай хүүхдийн эцэг байхыг хүснэ” хэмээн илэрхийлж байжээ.     

Эцэг, эхийн дэмжлэг

Ф.Безосын анхны хөрөнгө оруулагч нь эцэг Майк, эх Жекки нар нь байсан бөгөөд 1995 онд хүүдээ 245000 ам.доллар өгч байсан гэдэг. Өдгөө эцэг, эх Безосын хөрөнгө 30 тэрбумаар үнэлэгддэг бөгөөд 2001-2016 оны хооронд “Amazon”-ы 595 мянган ширхэг хувьцааг боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Bezos Family Foundation” сандаа шилжүүлсэн байдаг.


Тэнцвэрт байдлыг эрхэмлэгч

“Apple”-ийн захирал Тим Күүкээс ялгаатай нь, Ж.Безос ажил дээрээ амьдрах шахдаггүй. Гэр бүлдээ хангалттай цаг зав гаргадаг. Ажил, амьдралдаа хандах философи нь гүнзгий. Тэрээр энэ тухайгаа “Ажил, хувийн амьдрал тусдаа ч хоорондоо хамааралтай. Тиймээс би хоёуланг нь ажлын цагийн хувьд биш, мөн чанарын хувьд тэнцүү байлгахыг хичээдэг. Би ажил дээрээ амжилттай байвал гэртээ аз жаргалтай байна. Энэ тэнцвэрийг л барихыг хичээдэг” хэмээн тодорхойлжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.