Али Хаменейн охин, хүргэн, ач хүү нь АНУ-ын цохилтын үеэр амиа алджээ

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

-Ираны шашны удирдагч Али Хаменей өөрөө амиа алдсан уу-

Ираны шашны тэргүүн, оюун санааны удирдагч Али Хаменейн өргөөг АНУ пуужингаар довтолж  балгас болгосон билээ. Тэгвэл уг цохилтын улмаас Али Хаменеигийн охин, хүргэн, ач хүү амиа алдсан нь тодорхой болжээ. Ираны Фарс агентлаг энэ талаар мэдээлсэн байна. Мөн нэг бэр нь халдлагад өртсөн гэсэн мэдээлэл гарсан байна. 

Харин Али Хаменей өөрөө хэрхсэн нь тодорхойгүй байна.

Цохилт эхэлсний дараа Израилийн хэвлэлд Али Хаменейг устгасан гэсэн мэдээллийг цацаж эхэлсэн. Тэгвэл сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Али Хаменейг цохилтын үеэр амь үрэгдсэн гэж мэдэгдээд байна. Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху мөн энэ мэдэгдлийг давтжээ.

Ираны тал удирдагчаа амьд гэж мэдэгдсээр байгаа тул ВВС зэрэг мэдээллийн агентлагууд энэ талаар “Д.Трамп Али Хаменейг амь үрэгдсэн гэж мэдэгдлээ” гэж мэдээлж байгаа. Гэсэн ч Ираны шашны удирдагч Али Хаменей олон нийтэд үзэгдээгүй хэвээр буй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.40
    20 минутын өмнө

    Одоо нэмэргүй ээ, тэрний дэглэм нуран унаж байна. Амь үрэгдээгүй байсан ч ард олон нь түүнийг цаазлана.

    Хариулах