"Playboy" сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнерийн хэлсэн найман эшлэлийг уншигчдладаа хүргэж байна. 91 насалж, 2017 онд мөнх бусыг үзүүлсэн энэ хүн бол бага залуудаа хөдөлмөрлөж, үр шимийг нь өтлөх насандаа эдэлж хүссэнээрээ буюу өөрийнх нь хэлснээр эр хүн бүрийн мөрөөдлийн амьдралаар амьдарсан нэгэн билээ.
Тэрбээр 1953 онд дэлхий дахинд Playboy сэтгүүлийнхээ эхний дугаарыг гаргасан бөгөөд нүүрэнд алдарт жүжигчин Мэрилин Монро зургаа авахуулж байжээ.
Хью Хефенерийн хэлсэн эшлэлүүд
“Ганцаардлыг өөртөө хамгийн хэрэгтэй, чухал ажлуудаа амжуулах боломж гэж ойлгох хэрэгтэй”

“Хүн төрөлхтөн түүхэндээ гурван агуу зүйл хийсэн. Гал, дугуй, “Плэйбой” сэтгүүл”

“Миний амьдрал бол зураг чимэглэлээр дүүрэн нээлттэй ном юм”

“Сексийн харилцаа бол бузар явдал биш. Жинхэнэ бузар явдал бол дайн дажин, бие, биенээ алж хядах, үзэн ядах явдал юм”

“Бусдын мөрөөдөл болсон амьдралаар амьдрахад энэ нас даанч богинохон”

“Нас бол тоо биш, харин амьдралын байр суурь юм”

“Хувиа хичээх нь муу зүйл биш. Гэхдээ өөрийгөө дэлхийн төв гэж бодтолоо хэтрүүлэх нь буруу”

“Амьдралаас хошин шогийг олж харж чадахгүй байгаа бол өөрийгөө хөгширчээ гэж бодох хэрэгтэй”

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна