21 эмэгтэй уран бүтээлч нэгдсэн үзэсгэлэн гаргана

Zuv.mn
2026/03/03

Монголын урчуудын эвлэлийн хүрээлэнгийн үзэсгэлэнгийн танхимд "Бүхэл" хэмээх нэртэй өвөрмөц үзэсгэлэн энэ сарын 7-нд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд 21 эмэгтэй уран бүтээлчийн 42 бүтээлийг нэгтгэн толилуулж байгаагаа онцлог юм байна. 

Үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүд уран зураг, зураасан зураг, монгол зураг, керамик, баримал, өрөг урлаг, батик зэрэг олон төрлийн арга ажиллагаа, илэрхийллээр дамжуулан эмэгтэй хүний дотоод ертөнц, мөн чанар, гоо сайхан, оршихуйн тэнцвэрийн тухай олон давхаргат хүүрнэл өрнүүлж буйгаараа онцлог юм.

Уг үзэсгэлэнг Санхүү банкны эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойг тохиолдуулан тус холбооноос хамтран зохион байгуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна