ХӨЛБӨМБӨГ: Ираны шигшээ ДАШТ-д оролцох уу

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

АНУ, Израилийн хамтарсан хүч Иранд цохилт өгсөн явдал спортын ертөнцөд олон хариултгүй асуултыг ий болгоод байна. Тэдгээрийн нэг нь 100 гаруйхан хоногийн дараа АНУ, Канад, Мексикт болох хөлбөмбөгийн ДАШТ-д Иран улсын шигшээ баг оролцох эсэх асуудал юм.

Ираны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж улс нь хөлбөимбөгийн ДАШТ-д оролцож тоглох боломжтой гэдэгт итгэлгүй байгаагаа саяхан илэрхийлсэн. “АНУ манай улсад довтолсон нь баярламаар явдал мэдээж биш. ДАШТ-д багаа оролцуулах эсэхийг Спортын айгууллагын удирдлагууд шийднэ” гэж тэрбээр хэлжээ.

Мехди Таж  мэдэгдэл хийх үедээ...

Ираны шигшээ баг ДАШТ-ий G хэсэгт Бельги, Шинэ Зеланд, Египетийн шигшээ багтай хамт орсон бөгөөд эхний хоёр тоглолтоо Шинэ Зеланд, Бельгитэй АНУ-ын Лос Анжелес хотод, гурав дахь тоглолтоо мөн АНУ-ын Сиэтл хотод Египетийн шигшээтэй хийх хуваарьтай.

Хэрвээ АНУ, Ираны баг хоёл хэсэгтээ хоёрдугаар байр эзэлбэл долдугаар сарын 3-нд Даллас хотноо хасагдах шатанд таарах боломжтой байгаа юм.  

Хоёр улсын шигшээ аг ДАШТ-д өмнө нь хоёр удаа хэсгийн шатанд таарч тоглосон бөгөөд “Франц 1998” ДАШТ-д Иран 2.1-ээр, “Катар 2022” ДАШТ-д АНУ 1:0-ээр хожиж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Ираны баг нутагт нь болох ДАШТ-д оролцох эсэх нь сонин биш гэж байгаа. “Politico” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Надад тэд ДАШТ-д оролцох эсэх нь ямар ч хамаагүй. Минийхээр, Иран бол хүчирхэг, ялагч улс. Тамирчид нь эцсийнхээ хүчийг дуустал тэмцдэг” гэж ярьжээ. Тэрбээр оны өмнө зарим улсын иргэдэд АНУ-ын бик олгохыг түр хориглосон бөгөөд үүнд Иран улс багтсан. Аюулгүй байдалтай холбоотой энэ хориг нь тамирчдад хамааралгүй байсан ч удирдах албан тушаалтнуудад хамаатай байж, заримынх нь виз гараагүй тул тэд өнгөрсөн арванхоёрдугаар сард Вашингтонд болсон сугалааны үйл ажиллагаанд оролцоогүй юм.

Хэрвээ Иран ДАШТ-д оролцохоос татгалзвал Хөлбөмбөгийн холбоо нь их хэмжээний торгуульд унана. ФИФА-гийн дүрэмд хэрвээ шигшээ баг тэмцээн эхлэхээс 30 болон түүнээс дээш хоногийн өмнө татгалзвал 250,000 швейцарь франк, 30 хүртэлх хоногийн өмнө татгалзвал 500,000 швейцарь франкийн торгууль ногдуулах бөгөөд тэмцээний дундаас орхивол дараагийн ДАШТ-д оролцуулахгүй байхаар заасан байдаг аж.

Ираны ДАШТ-д оролцох боломжгүй болсон тохиолдолд ямар улсыг оролцуулахаа ФИФА өөрөө шийдэх эрхтэй ажээ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна