Ж.Батзандан: Би ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

Т.Отгонсувд
1 цаг 36 минутын өмнө

Ардчилсан намын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгч нэр дэвшинэ гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Одоогийн байдлаар АН-аас Н.Алтанхуяг болон Л.Гантөмөр нар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд буй. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан Ж.Батзандан өөрийн цахим хуудастаа нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ. 

Тэрбээр "Ардчилсан нам тэнэг байж болно. Гэхдээ ялах хүн дээрээ төвлөрөх ёстой. Энэ удаа Монгол улсын Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг дарга явах ёстой. Ялах болно. Бид бүх хүчээрээ дэмжинэ. МАНАН зориуд худал мэдээлэл тарааж, ар хударгаар том хулгай хийж байгаа даа" гэжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.225
    48 минутын өмнө

    Дэвшээд ямарч нэмэргүйгээ ойлгож байгаа нь зөв шүү. Гантөмөр Алтанхуяг нар нь энэ хүн шиг эртхэн ойлгоосой

    Хариулах
  • 59.153.114.122
    12 минутын өмнө

    Дэвшсэн ч чамайг хэн сонгох юм бэ???

    Хариулах