У.Хүрэлсүх: Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье

Х.Есү
1 цаг 21 минутын өмнө

Өнөөдөр Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр, "Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэндийг үе үеийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, ажиллагсад Та бүхэнд өргөн дэвшүүлье.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангахад Та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг онцлон тэмдэглэе.

Та бүхэн ажил, мэргэжлийнхээ нэр хүнд, үнэ цэн, ёс зүйг эрхэмлэж, үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан, үндэсний эрх ашгаа ямагт дээдэлж, ард түмнийхээ эв нэгдлийг хангах, аливаа хууль бус үйлдэлтэй тэмцэх, нийгэмд шударга ёс тогтоох, иргэдээ сайн сайханд уриалан дуудах зэрэгт манлайлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Та бүхний үзэг хурц, үг мэргэн, үйлс ариун байхыг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 205.220.129.226
    11 минутын өмнө

    Setguulch horichood ingej shaamaargui bna aa

    Хариулах