Т.Нямжаргал: NCAA-н I дивизионд барилдаж байсан хүнийг барилдаанаар давамгайлж ялсандаа баяртай байна

Х.Батсайхан
4 цаг 33 минутын өмнө

Холимог тулааны UFC холбооны монгол тулаанч Т.Нямжаргал өчигдөр АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын алдарт “T Mobile Arena” спортын ордонд болсон “UFC 326” эвентэд тулалдаж, АНУ-ын АНУ-ын тулаанч "Custom Made" хочит Коди Дурденыг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялсан билээ.

Манай тамирчин холимог тулааны дэлхийн хамгийн том холбоонд хоёр дахиа тулалдаж, анхны ялалтаа авсан нь энэ байсан юм. Ялалт авсныхаа дараа манай тамирчин сошиал сувгаараа “…Гайхалтай эвентэд тулалдаж, ялалт авсандаа баяртай байна. Багш дасгалжуулагч, бэлтгэлийн хамт олон, үргэлж дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа. NCAA-н I дивизионд барилдаж байсан хүнийг барилдаанаар давамгайлж ялсандаа баяртай байна. UFC-д 15 тулалдсан, нэг үед дунджаар таван удаа өрсөлдөгчөө унагах оролдлого хийдэг сайн тамирчин байсан. Өөрийн хүсж мөрөөддөг байсан хотдоо ирээд, хүсэж мөрөөдж байсан дэвжээн дээрээ гараад ялалт авах шиг сайхан мэдрэмж гэж юу байх вэ. Монголынхоо нийт ард түмэнд маш их баярлалаа. Монгол Улс минь илүү их өргөжин тэлж, мандан бадрах болтугай.

…Монголын нийт бүсгүйчүддээ “Мартын 8”-ы халуун мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан баярлаарай. Дараа, дараагийн тулаанаар эргэн уулзацгаая” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.