Дуучин Рианнагийн гэр рүү бууджээ

Х.Батсайхан
2 цаг 15 минутын өмнө

Барбадос гаралтай АНУ-ын дуучин Рианнагийн Беверли хиллс дэх гэр рүү буудсан талаар хэвлэлүүд мэдээллээ. Лос Анжелесийн Цагдаагийн газарт энэ талаарх дуудлага орон нутгийн цагаар ням гарагийн13.15 цагт /Монголын цагаар өнөө өглөө үүрийн 05.15/ цагт ирсэн байна.  

Буудлагын улмаас хүн хохироогүй. Гэхдээ Рианаа энэ үед гэртээ байсан бөгөөд бай нь түүнийг байсан гэх албан бус мэдээлэл байна.

Дуучин Рианна өнгөрсөн намар хамтран амьдрагч A$AP Rocky-госс гурав дахь хүүхэд болох охиноо төрүүлсэн. Барбадос улсаас гаралтай тэрбээр 2000-аад оны эхээр Pon de Replay, Umbrella зэрэг дуугаараа алдаршсан бөгөөд анхны цомгоо гаргасны 20 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. Тэрбээр хөгжмийн ертөнцөд selfmade billionaire буюу өөрийн хүч хөдөлмөрөөр тэрбумтан болсон гэдгээ олон нитийн хүндлэлийг хүлээдэг юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна