Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрбээр, "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслөө Засгийн газарт танилцууллаа. ДЭМБ-ын судалгаагаар 200 сая орчим хүүхэд цахим зохисгүй хэрэглээний хохирлын амсаж байна.
Бид хуулинд насны хязгаартай хэрэглэгч гэж гол заалтыг оруулж ирсэн. Энэ нь 16 хүртэлх насны хүүхэд. Насны хязгаартай нийгмийн сүлжээ гэдэг тодорхойлолтыг Австралийн хуулиас харж байгаад Монголын нөхцөл тохируулан боловсруулсан. Мөн "Насны хязгаартай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч" гэж тодорхойлсон.
Бид энэ гурван тодорхойлолт заалтын хүрээнд л гол эрх зүйн зохицуулалтыг хийнэ.
Ер нь сургуулийн зөв соёл бүрдсэн үед дээрэлхэлт эрс багасна. Бусдыг дээрэлхэж байгаа 14-с дээш насны хүүхдүүдийг өмөөрөх шалтгаан байхгүй. Сургуулиас гадуур энэхүү үйл явдал болсон ч арга хэмжээ авна. Дээрэлхэлт зодооны асуудал гарсан дариуд нь таслан зогсоохгүй бол дахиад гарна. Энэ бол аюул. Тиймээс хурдан арга хэмжээ авах хэрэгтэй.
Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, анги удирдсан багш нарын харилцаа хамтын ажиллагаа маш чухал. Асуудал үүсээд байгаа сургуулийн нийгмийн ажилтны ярилцлагыг харсан л даа. Ажил мэргэжилдээ эзэн болсон байдал нь асуудалтай байна. Тиймээс мөн сургууль руу нь хандаж байгаа.
Дээрэлхэлтийн асуудал гарсан даруйд нь эцэг эхийг нь дуудаж уулзаж таслан зогсоох ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна