А.Амартүвшин: Дээрэлхэж байгаа хүүхдийн эрхийг яриад байх юм, дээрэлхүүлж байгаа хүүхдийн эрх яах вэ?

Х.Есү
2026/03/11

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, "Үе тэнгийн дээрэлхэлт гурван хэлбэрээр гардаг. Нэг нь бие махбодийн, хоёрдахь нь хэл амаар доромжлох, гуравдахь нь цахимаар доромжлох. Хэл амаар доромжлох, цахимаар доромжлох гэдэг нь нотлох баримт их хэцүү байдаг. Нэг ёсондоо далд байдаг. 

Бид өөрсдөө эрхээ маш сайн мэддэг. Үүргээ мэддэггүй мартчихсан. Үүргээ дагаад хариуцлага гэдэг зүйл байх хэрэгтэй. Бүх газар хүүхдийн эрх ярьж байна, үүргийг хэн тэр хүүхдүүдэд ойлгуулж байгаа юм. Сүүлийн 10 гар жил үүрэг хариуцлагыг мартсаны гор гарч байгаа юм. 

Үе тэнгийн дээрэлхэлт хийж байгаа хүүхдийн эрхийг яриад байх юм. Тэгвэл дээрэлхүүлсэн хүүхдийн эрхийг хэн ярих юм. Хэн хамгаалах юм. 

Бичлэг хийгээд цацаж байгаа нь олон нийтэд өөрийгөө таниулж хандалт авах зорилготой. Хотын төвийн болон төлбөртэй сургуульд үе тэнгийн дээрэлхэлт их байна. Гэр хорооллын сургуульд харьцангуй бага. ХҮЭК дампуурчихсан юм байна. Дээрэлхсэн хүүхдийн эрхийг л ярихаас үүрэг хариуцлагыг огт ярихгүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.203.168.93
    2026/03/11

    Хувийн сургуульд дээрхэлхэлт их байдаг гэж байна энэ бол яг зөв шүү манай хамаатны охин БАГА ангийн багшаар дадлага хийж байх хугацаанд тэр ажиглагдсан гэсэн БАГА ангийн хүүхдүүд шүү дээ тэр харьцаа хандлага багш нартаа харьцаж байгаа байдал хүмүүжил бол биш л гэж байсан шүү....

    Хариулах