УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлгийн 100 хувийн саналаар өнөөгийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй.
МАН дангаар 10 жил засагласан ч ямар үр дүн гараагүй. Харин ч авлигалын системийг угсарсан. УИХ-ын дарга бусад дөрвөн намын дарга биш. Энэ хүн парламентийн үйл ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй. УИХ нэг намын хуулийн хэлтэс биш.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаараа сонгогдоно гэхэд яг энэ шийдвэрийг АН-ын бүлэг гаргаж байсан. Зарчим адилхан үйлчлэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна