​С.Одонтуяа: Гэр бүлийн тухай хуулийг баталж, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой

Х.Батсайхан
2026/03/16

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр "Н.Учрал даргыг Чуулганы нээлт дээр намын дарга шиг үг хэллээ, улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар хөндсөнгүй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. МАН-ын дарга, Н.Учралд асуудал байгаа юм биш, ер нь аль ч намын дарга УИХ-ын дарга хийх нь зохимжгүй юм байна гэдэг зарчимын байр сууринаас үүдэлтэй. 

ҮЕ тэнгийн дээрэлхэлтийн тухайд, хүүхдийн хүчирхийллийг хараад сэтгэл өвдөж байна. Гэр бүлийн тухай хуулийг баталж, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. 

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа ч хуулийг хэн санаачлах вэ гэдэг дээр эргэлзээ бий. УИХ-ын тухай хуульд УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой хуулийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачилна гэж заасан. Энэ хүрээ хязгаарт захирагдаж байна уу гэдэгт эргэлзэж байна" гэсэн хариулт өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна