С.Бямбацогт: Ардчилсан нам шалтаг гаргаж, УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулж байна

Т.Отгонсувд
1 цаг 40 минутын өмнө

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын зүгээс МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаасаа татгалзтал УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Өмнө нь ч гэсэн намын дарга нь УИХ-ын дарга байсан үе байсан. Тэр үед улс төржсөн, ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Ардчилсан намын зүгээс улс төржиж, ажил хийхгүй шалтаг хайж байна гэж харж байна. Ардчилсан нам дотооддоо асуудалтай байгаа. Тэр ч утгаараа УИХ-ын үйл ажиллагааг саатуулах нь Ардчилсан намд ашигтай байж болзошгүй. 

МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай болон Ёс зүй, хяналт шалгалтын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн хугацаанд хуулийн тодорхой зөрчил, хийдэл байгаа нь ажиглагдсан тул хаврын чуулганаас өмнө УИХ-ын үйл ажиллагааг чамбайруулж, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, ирцэд бүртгүүлчихээд хуралдаанд оролцдоггүй, санал хураалтаас зайлсхийдэг, ажлын хэсэгт нэрээ оруулсан ч хуралдаа суудаггүй гишүүдэд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох юм.

Баянзүрх дүүргийн асуудал болон Э.Бат-Амгалан сайдтай холбоотой санхүүгийн зөрчлийн талаарх мэдээлэлд Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хүлээх шаардлагатай. 2025 оны гүйцэтгэлийн аудитын тайлан УИХ-аар хэлэлцэгдэх үед санхүүгийн бодит зөрчил тогтоогдвол хариуцлагын асуудал яригдах бөгөөд гэмт хэргийн шинжтэй тохиолдолд хууль хяналтын байгууллага шалгах болно" гэв. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.225
    7 минутын өмнө

    Энэ нөхрийн царай зүс яачихсан юм бэ, өчигдөр шөнө орой болтол архидсан юм уу, шартаа юу

    Хариулах