Т.Дөлгөөнтамир: Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нар үгсэн хуйвалдаж, 70 тэрбумыг авсан нь нотлогдсон

Б.Мөнхболд
2 цаг 8 минутын өмнө

"Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчдийн Түр хорооны дарга Т.Дөлгөөнтамир "Э.Бат-Амгалан сайд надтай уулзаад "Яамаар байна" гэж асуусан. Бидний 70 тэрбумын хохирлыг барагдуул гэсэн шаардлагаа тавиад гарч ирсэн. 

Жагсагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад туслаач гэсэн хүсэлт хүргүүлсэн.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатарт 10.000 гаруй хувьцаа эзэмшигчийн гарын үсэгтэй хүсэлт өгчихсөн байгаа. Г.Занданшатар сайд аа, таны танхимд хууль зөрчсөн, хулгай хийсэн сайд байна. Энэ хүнээ огцруулаач. Хэрэв ажиллуулах гэж байгаа бол ямар үндэслэлээр болно гэж байгаа юм бэ.

Э.Бат-Амгалан сайдын төрсөн дүү Э.Батбаяр "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болох 70 орчим тэрбум төгрөгийг гурван жилийн хугацаанд ахтайгаа үгсэн хуйвалдаж хулгайлсан.

 Э.Батбаяр ТУЗ-ыг хуурч, мэхлэн дотны найз н.Дэлгэржаргал гэдэг хүнийг Санхүү хариуцсан захирлаар тавьсан. Энэ бол маш том луйврын эхлэл байсан. Компанийн 2024 оны тайлан энэ оны эхээр гарсан. Энэ тайлан дээр Э.Батбаяр, н.Дэлгэржаргал нар үгсэн хуйвалдаж, 70 тэрбумыг шамшигдуулсан байна аа гэдэг баттай баримт нь гарч ирсэн.

Ингээд гурван сарын өмнө энэ асуудлыг хувьцаа эзэмшигчид мэдсэн. Асуудал яриад эхлэхээр компанийн үйл ажиллагааг зогсоочихсон. Ирээдүйд гарах бүтээгдэхүүнийг буюу 1.8 тонн зэсийг компанийн хөрөнгө хэлбэрээр лацдуулаад шүүхийн захирамж гаргуулсан. 

Товчхондоо, Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нар үгсэн хуйвалдаж, цаашлаад хуулийн байгууллагуудад нөлөөлсөн нь нотлогдсон. Манай үйлдвэр дээр 400 гаруй ажилтан байдаг. Туслан гүйцэтгэгч компаниуд 400 орчим ажилтан, албан хаагчтай. Нийт 700 гаруй хүний амьдрал хүнд байдалд орчихоод байгаа.

Э.Батбаяр ямар ор үндэслэлгүй зүйл дээр шүүхэд нөлөөлж захирамж гаргуулсан учраас Орхон аймгийн шүүхэд гомдолтой байгаа. Яагаад эздээс нь асуухгүйгээр Э.Батбаярын эрх ашгийг хангаж, хууль зөрчиж шийдвэр гаргав. Олон мянган хүний эрх ашиг хөндөгдөж байхад улстөртэй хутгаж байгаад харамсаж байна. 

Э.Бат-Амгалан сайдын дүү Э.Батбаяр "Зэс-Эрдэнийн хувь" компанийн мөнгөөр их тансаг амьдарч байгаа. Хүүхэд нь 40 саяын ОО, өөрөө 2000 долларын үнэтэй оймс өмсөж байна. Орхон аймгийн 25000 хувьцаа эзэмшигчдэд очих 70 тэрбум төгрөгөөр үнэхээр тансаглаж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна