Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Бид энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Сургуулийн орчны аюулгүй байдал 50-аас доошхи хувьтай байна. Иймээс сургуулийн орчны аюулгүй байдлын тухай хуулийг санаачлан ажиллаж байна.
Энэ хуульд хэд хэдэн чухал заалтууд байгаа. Үе тэнгийн дээрэлхэлтийг цаашдаа хэрхэн яаж шийдвэрлэх ёстой юм гэдэг тал дээр ч заалтууд байгаа. Дээрэдхэлтийн асуудал үүсээд нөхцөл байдал хүндэрсний дараа хэрхэн арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг ярих биш, энэ асуудлыг хэрхэн яаж үүсгэхгүй байх вэ гэдгийг анхаарах ёстой.
Энэ хуулийн нэг голлох заалт бол сургууль дээр эрүүл мэндийн багийг бий болгосон байх ёстой. Сургуулийн орчны аюулгүй байдлын хангалтгүй байгаа. Шинээр ашиглалтад орж байгаа сургууль нь хүртэл аюулгүй байдлаа хангаагүйгээс үүдэлтэй маш олон хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна