Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулна

Т.Отгонсувд
2026/03/17

Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Засгийн газрын хоёр сайд өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар юм. 

Энэхүү асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх учиртай. Тэгвэл лхагва гарагийн 14.00 цагаас хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулахаар болжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна