Т.Өсөх-Ирээдүй: 17 настай хүүхэд байхдаа “Алдар” спорт хороог өөрөө хайж очиж байлаа

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат, үндэсний бөхийн улсын харцага, Алдар спорт хорооны дасгалжуулагч Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнууллаа.

Тэрбээр шагналаа аваад гарч ирсэн торгон мөчид “Монгол Улсад орчин үеийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр, “Алдар” спорт хороо үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор “Монгол Улсын гавьяат дасгалжуулагч” хэмээх эрхэм цолоор шагнагдсандаа тулын баяртай байна. БХЯ-ны “Алдар” спорт хорооноос төрсөн 25 дахь гавьяат дасгалжуулагч боллоо. Энэ сайхан баярт мөчийг минь хуваалцах гэж ирсэн төрүүлж өсгөсөн аав, ээж, түшиж тулсан хань ижил, “Багш” гэх эрхэм сайхан алдрыг өгсөн эрхэм шавь, нар, хамтран зүтгэгчид, “Алдар” спорт хорооны хамт олон, “АПУ” компанийн хамт олон гээд олон хүн ирсэн байна.

Анх 17 настайдаа “Алдар” спорт хороог өөрөө хайж очсон. Энэ жил 28 дахь жилдээ ала хааж байна. Цэргийн жинхэнэ алба хаагч болоод 26 жил болж байна. Хорооныхоо түүхт ойн жил шагнагдаж байгаадаа баяртай байна. Хийж бүтээснийг маань үнэлж, хийж бүтээх урам зориг өгсөн шагнал боллоо гэж бодож байна. Монгол түмний уламжлалт спорт үндэсний бөхийнхөө буян хишигт залбирч байна” хэмээн монгол түмэнтэйгээ сэтгэгдлээ хуваалцлаа.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна