Засгийн газар бүрэлдэхүүнээ сэлгэж, Эрчим хүчний яамыг ХҮН намд шилжүүлэх хувилбар хэрэгжиж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл намын дарга Т.Доржханд өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дээрх мэдээлэл үнэн болохыг баталлаа.
Тэрбээр “Эрчим хүчний яамыг ХҮН нам авна. Б.Найдалаа, П.Ганзориг нарыг нэр дэвшүүлж байгаа. П.Наранбаяр Боловсролын сайдаар сайн ажилласан. 2026 оныг Боловсролын жил болгож заррлах бүх ажлыг хийж, хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж чадсан. ХҮН нам өчигдөр Эрчим хүчний яамыг удирдах нэр дэвшигчээ тодруулсан. УИХ-ын гишүүн Б.Найдалаа, П.Ганзориг нарыг нэр дэвшүүлсэн” гэсэн байр суурийг илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна