Х.Нямбаатар: Ерөнхий сайд “Сошиал хэрүүлээ боль” гэсэн...

Х.Батсайхан
1 цаг 33 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Туулын хурдын замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Үнэ өртгийг зөвлөх үйлчилгээний компаниар хийлгэж, Зам тээврийн яамны мэргэжлийн зөвлөл хянаад, тэр дүнгээр нь тендерээ зарласан. Хотын урд хэсгээрээ гүүрэн байгууламжаад, хоёд хэсгээрээ далангаар явахаар ТЭЗҮ хийгдсэн. Гүүрэн байгууламжийн өндөр зарим газраа 40-50 метр хүрнэ. Гашуунсухайт, Ганцмодны таван км  төмөр зам ямар өртгөөр хийж байгаа билээ.  

Ерөнхий сайд уржигдар Э.Бат-Амгалан бид хоёрыг дуудаж уулзсан. “Сошиал хэрүүлээ боль” л гэсэн. Би Баянзүрх дүүрэг дээр хүн жагсаагаад гүйгээд байгаа зүйл байхгүй. Ганц лайв л хийсэн шүү дээ. Би дахиж хэрүүл, уруул хиймээргүй байна. Энэ хавар ажил их байна.

ТЭЦ-5-ын газар шорооны ажил эхэлчихсэн явж байна. Дамбадаржаагийн ДС мөн эхлэж байна. Тойрог хурдны зам гээд тусдаа ажил дөрөвдүгээр сард тендер нээгдэнэ. Трамвай ч мөн адил дөрвөн сард тендер нь нээгдэнэ. Сэлбийн ажил овоо урагштай үргэлжилж байна.

Миний зургийг Э.Бат-Амгалангийн эхнэрийнх дүү шатаасан юм билээ. Цагдаад гомдол гаргаагүй. Шатаавал шатаана биз. Бөөлнө үү, яана уу дураараа л болог. Би урдах ажлаа л хийж явъя” гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.35
    19 минутын өмнө

    Нямбтор асар их юм хийж бга. Албн тушаалд нь өлгаж ажлыг нь хиылгээч. Түүний мест дээр очихын түүс блсон улс ямар уйвагүй ээ? УБ, Улс жаахан цэгцэрч өөдлөх гэхээр ингэж садаа хийгсдийг цаазал

    Хариулах