Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайд нар нь өргөдлөө өгсөн боловсрол, эрчим хүчний салбарыг удирдах шинэ сайд нарын томилгоо яригджээ. Эвслийн Засгийн газар зарчмын хүрээнд Эрчим хүчний яамыг ХҮН намд өгөх асуудал яригдсан бөгөөд сайдаар нь Б.Найдалаа, П.Ганзориг нарын нэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн талаар ХҮН намын дарга Т.Доржханд мэдэгдэл хийгээд байсан.
Тэгвэл Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг томилох шийдэлд хүрчээ. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сайд энэ талаар мэдээллээ. Сайд нарын асуудлыг маргааш Чуулганд оруулж шийдүүлэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна