Ж.Золжаргал: АН хууль өргөн барьж, эсвэл огцруулах бичгээр шаардлага тавьж болно

Х.Есү
Өчигдөр 16 цаг 16 минут

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Хэрвээ намын дарга УИХ-ын дарга байх нь зохимжгүй нэг намдаа хэт үйлчлээд байна гэж бодож байгаа бол хууль өргөн барьж болно. Хоёрт даргын үйл ажиллагаа таалагдахгүй байгаа бол огцруулах талаар гарын үсэг цуглуулаад шаардлага тавьж болно. 

Иймэрхүү хуулийн дагуу байгаа гарцаараа ажиллах нь дээр юм болов уу гэж бодож байна. Эрчим хүчний салбарт ямар ч сайд очсон догонцохгүй явчих байх. Би сайд болъё гэж хэлээгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.122
    Өчигдөр

    Та нар яасан юм ойлгодоггүй улс вэ?? Ялсан намын дарга чинь намынхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа толгойлж ажилладаг юм байгаа биз дээ!!! Гэтэл Засгийн газраа хаячихаад парламентын хурал удирдаад сууж байхад намынх нь хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх юм бэ?! Хэрэв ингэх байсан юм бол яах гэж намын дарга болсон юм бэ?? Учрал боловсролтой залуу хүн байж үүнийг ойлгодоггүй юм уу? Дараа нь МАН-ын сонгуулийн хөтөлбөр биелэхгүйд хүрвэл намын дарга нь хаа хамаагүй Зандан руу чихээд сууж байх юм уу??

    Хариулах
    • 202.179.15.114
      Өчигдөр

      УИХ-ын шийдвэр УИХ-ын даргын шийдвэр биш, УИХ-ын гишүүдийн олонхийн шийдвэр байдаг юм. УИХ-ын гишүүн бүр хууль санаачлах эрхтэй. Засгийн газар, Ерөнхийлөгчид ч тийм эрх байгаа. Олон намын төлөөлөл ярилцаж хэлэлцэж шийддэг төрийн тогтолцоог парламентын засаглал гээд байгаам ш дээ уг нь. Спикерийн зүгээс гишүүдийн өгөх санал, хэлэх үгийг хязгаарлах боломжгүй. Харин АБ, БУ нар шиг хор найруулж, хууль зөрчвөл тэр бол зөрчил.

    • 202.179.15.114
      Өчигдөр

      Засгийн газар намын мөрийн хөтөлбөр биш Монголын төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлдэг юм аа. Нам, төр 2-оо эхлээд ялгачих. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн хууль хаана ч байхгүй. Энэ бол намын дотоод асуудал. МАН-ын дүрэм маньд хамаагүй.

    • 122.201.31.178
      Өчигдөр

      УИХ дарга сонгуулийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд л явна ойлгомжтой шүү дээ