УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Нийгмийн даатгал дээр өнөөдрийн байдлаар 70 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Нийгмийн даатгал дээр өр үүснэ гэдэг чинь багш нар декретээ авч чадахгүй байна мөн өвчтэй байх үеийнхээ мөнгийг авч чадахгүй байна. Энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа багш нар маань хуучин цалингаасаа нэмэгдлүүд нь тооцогдохоор тэтгэвэр нь бага тооцогдоно шүү дээ.
Бид эхлээд багш нарынхаа цалингийн асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Сайдын ажлаа аваад төсвийн тодотгол хийж нэг сарын дотор багш нарын цалингийн асуудлыг шийднэ. Хүүхдийн амь нас, боловсрол хутганы ирэн дээр байхад улс төр хийгээд чуулгандаа суухгүй байж болохгүй.
Би П.Наранбаяр сайдын хийсэн бүх ажлыг харлуулж байгаа юм биш. Сайн сайхан ажлууд хийсэн л байх" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна