Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакираас ажлын байран дээрээ архидан согтуурсан дарга нарын асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Цэргийн баярын өдөр зарим агентлагууд дээр архидан согтуурсан үйлдэл болсон байна. Гуравдугаар сарын 19-ний өдөр зөрчил гаргасан хоёр ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Ажлын байран дээр архидан согтуурах зүй бус үйлдэл гаргах нь ноцтой зөрчил шүү дээ.
Гаднаас баяр тэмдэглэж ирээд ажил дээрээ байж байсан байна лээ. Коридорт байсан нэг нөхөр нь өрөөгөө түгжээд түлхүүрээ барьчихсан зогсож байхад нь сэтгүүлч түлхүүрийг нь аваад өрөө рүү нь орсон байсан.
Төрийн алба хаагчдын ёс зүйг сайжруулах талаар Ерөнхий сайдаас үүрэг өгсөн. А.Сэрээтэр нь тухайн албан тушаалд томилогдоод гурван сар болж байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна