УИХ дахь Монгол ардын намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн талаар санал бодлыг сонсож хэлэлцэхийг дэмжиж анхаарч ажиллая гэж ярилцлаа.
Хоёрдугаарт УИХ-ын гишүүдэд зориулсан платформыг танилцуулсан.
УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчнүүд ард түмний сонголтыг хүндэтгэж чуулганыхаа үйл ажиллагаанд оролцох ёстой. Янз бүрийн саналын зөрүүтэй асуудал байж болно, тухайлсан асуудлаа ярьж УИХ-ын болон дэгийн хуулиар зохицуулагдсан завсарлагаа авдаг баймаар байна.
Тэрнээс биш улс төрийн барьцаа хийж байгаа юм шиг чуулганы хуралдаанд бүлгээрээ суухгүй гэж шийдвэр гаргадаг эрх зүйн зохицуулалт байхгүй.
Т.Аубакир: "Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл Засгийн газар дээр дэмжигдсэн. Өнөөдөр бүлэг дээр дэмжигдлээ. Өнөөдрийн байдлаар 135 мянга орчим иргэн маань хувийн нэмэлт хэлбэрээр даатгуулагч болсон байдаг. 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал өссөн байдаг. Үүнийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин байдаггүй. Энэ хүрээнд бид эрх зүйн орчинтой болгож байгаа.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Иргэдийн хувьд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж хуримтлалаасаа сонгож нэг удаа тодорхой хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Энэ сан дээр даатгуулсан шимтгэлээ цаашдаа өвлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй мөн тэтгэврээ өвлүүлэн үлдээх боломжтой болж байна гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна