Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас Туулын хурдны замтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Бид туулын хурдны замыг 18см буюу маш зузаан гурван үе давхаргатай Азийн хурдны замын стандартын хучилттай, насжилт удаан ийм байдлаар төлөвлөж хийж байгаа. Дээрээс нь 160км цаг хүрэх боломжтой гэрлэн дохиогүй уулзваргүй Монгол Улсад байхгүй ийм хурдны зам юм.
Дэлхийн бүх хотууд голоо дагаж амьдардаг. Голоо дагаад дэд бүтцүүдээ хийдэг. Ялангуяа хурдны замууд голоо дагаж байдаг. Энэ бол дэлхийн жишиг. Төсөвт өртгийн хувьд бага төсвөөр батлагдсан. Ерөөсөө өндөр төсөв байхгүй.
Туулын хурдны зам усны нөөцөд нөлөөлөхгүй. Бургас өөрөө маш хурдан ургадаг ургамал. Тиймээс ногоон байгууламжийг устгаж байгаа зүйл биш. Бүх л эрдэмтэн судлаачидтай бид зөвлөлдөж байгаа. Улаанбаатар хотын ундны эх үүсвэртэй туулын хурдны зам ямар ч хамааралгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна