Улс төрийн зургаан намыг идэвхгүйд тооцох хүсэлтийг УДШ-д хүргүүлнэ

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

СЕХ санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан сонгуулийн төв байгууллагад ирүүлээгүй улс төрийн зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар холбогдох мэдээллийг Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр болжээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуульд улс төрийн нам нь санхүүгийн хагас жилийн тайлангаа жил бүрийн 7 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор СЕХ-нд хүргүүлэх ёстой,  хэрвээ хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Монгол Улсын дээд шүүх тухайн намыг идэвхгүйд тооцох шийдвэр гаргана гэж заасан байдаг юм.

Идэвхгүйд тооцуулах улс төрийн намууд

Монголын либерал нам,

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам,

Хамуг Монголын хөдөлмөрийн нам,

Монгол шинэчлэлт нам,

Зүй ёс нам,

Ардчилал шинэчлэлийн нам 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна