Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас санаачилан Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Завхан, Архангай аймагт анх уаа эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг нэгтгэсэн аймгийн хэмжээний нэгдсэн хурлыг зохион байгуулла
Энэ хурлаар хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх асуудлаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх замаар тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэхийг зорьж байна.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын баг, сумын хамтарсан баг, байгууллагын эцэг эхийн зөвлөл гээд хүүхдийн сайн сайхны төлөө орон нутаг бүх салбараараа нэгдэж ажиллах үүрэгтэй.

Энэхүү арга хэмжээг аймгийн удирдлагууд тухайн аймгийнхаа Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүний хувиар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Цагдаагийн газар, Боловсролын газартайгаа хамтран бүх сум, багийнхаа эцэг, эхчүүдэд хүргэж, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллах юм.

Цаашид Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн нэгдсэн хурал”-ыг бүх аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна