Г.Лувсанжамц: Ёс зүйн асуудлыг хуульчилна гэж байгаа нь коммунизм эргэж ирнэ гэсэн үг

Х.Есү
1 цаг 23 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "АН-ын гишүүн хуралдаа суухгүй байгаа нь эс үйлдэхүй, залхуурал гэж харагдаж байна. Хэрвээ үнэхээр шаардлага тавих гэж байгаа бол хуулиа өргөн барих ёстой. Чуулган хуралдах хэрэгтэй байна. 

Би парламентын дархлааг дэмждэг. Ёс зүйн асуудлыг хуульчилна гэж байгаа нь коммунизм эргэж ирнэ гэж бодож байна. Харин гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн асуудал нь одоогийн хуулиар нээлттэй байгаа. Ёс зүй гэдэг зүйлийг яаж хэмжих вэ гэдэг чинь нийгэм цаг хугацаанаасаа хамаараад шал ондоо байдаг шүү дээ. 

Их хурлын гишүүн болон сайд гэсэн нэрээр ямар нэгэн хэрэг төвөг, авлигын асуудалд холбогдож байгаа бол зохих журмынх нь дагуу шалгуулах хэрэгтэй. Б.Энхбаяр сайдын хувьд бусад гишүүд дээр тавьж байсан шаардлагаа өөр дээрээ ч гэсэн тавиасай гэж хүсэж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна