Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулах эрх зүйн зохицуулалт бий болно

Х.Есү
1 цаг 35 минутын өмнө

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Монголд анх удаа нийгэмд онцгой чухал ач холбогдолтой, нийтийн ашиг сонирхолтой холбоотой, авлига албан тушаал, төсөв татвартай холбоотой энэ хэргүүдийн талаар шүгэл үлээсэн иргэн хуулийн этгээдийг төрийн хамгаалалтад авах, дэмжиж урамшуулах зохицуулалтыг Монгол Улсад анх удаа бий болгох хуулийн төсөл юм. 

Монголын нийгмйн хамгийн том аюу заналхийлэл бол авлига албан тушаалын гэмт хэрэг. Тийм учраас эн.эхүү хуулийг ХЗДХ-ийн яам санаачлан боловсруулж, Засгийн газар дэмжлээ. 

Шүгэл үлээгчийг 1 сая төгрөгөөс 5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулах эрх зүйн зохицуулалт бий болж бүрдэнэ. Хуулийн төсөл 7 бүлэг, 26 зүйлтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.252
    15 минутын өмнө

    сайдыг нь илчилхээр үгүй гээд дайраад байдаг даргын сайн цэрэг

    Хариулах