УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өгсөн. Б.Энхбаяр өмнө нь Д.Амарбаясгаланг ажлаа өгөөд шалгуул гэдэг шаардлагыг тавьж байсан. Зарим гишүүд ч үүнийг нь дэмжиж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ мэдээллийг сонссон. Туйлын харамсалтай байна. Шударга ёсны сайд нь ийм зүйлд холбогдохоор ард иргэд ч гэсэн юу гэж бодох билээ. Тиймээс энэ зарчмыг дэмжиж байна. Үнэхээр ийм асуудал байвал хуулийн байгууллага асуудлыг шийдэх хүртэлх хугацаанд албан тушаалаа өгөх нь зөв.
Дээрээс нь энэ хүн тусгай хяналтын дэд хороог ахалж байгаа. Энэ нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, нууц төсөв мөнгөний зарцуулалт, эргээд гүйцэтгэх ажил буюу хэргийг нууц мөрдөн шалгах хуулиараа зарцуулж байгаа хөрөнгө мөнгө болоод үүнтэй холбоотой зүйлсийг мэдэж тайлан болон холбогдох мэдээллийг авч сонсож байдаг албан тушаалыг давхар хууль зөрчиж хийж байгаа.
Олон нийт ч гэсэн энэ асуудлыг харж байгаа. Ер нь нэг талдаа асуудлаа мухарлахүй бол их ноцтой зүйлүүд ярьж байна лээ. Шүгэл үлээгчийг хамгаалж хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хүн маань өөрсдөө шүгэл үлээсөн хүн рүүгээ дайраад байна.
Энэ асуудал Хууль зүйн дэд сайд нь хүртэл холбогдоод нотлох баримтыг устгаад байгаа зүйл ярьж байна лээ. Энэ бол байж болохгүй зүйл. Өнөөдөр Засгийн газар хуралдсан, эдгээр зүйлсийг ярьсан бол яаралтай дэд сайдаа чөлөөлөх хэрэгтэй. Ингээд толгойг нь илээд байж болохгүй.
Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд ААН байгууллагуудын асуудлыг ХЗДХ-ийн яамтай нэгтгэж төлбөрийг нь төлдөг. Гэтэл төсвийн зориулалтыг нь өөрчилж байгаад нэг байгууллагад өр төлбөрийг нь барагдуулах байдлаар өгсөн байна гэдэг нь бусдад давуу байдал рлгож байгаа зүйл.
-Туулын хурдны замтай холбоотой асуудал багагүй шүүмжлэл дагуулаад байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Улаанбаатар хот төмөр замын уулзвар хот учраас бүх аюултай ачаа бараа буугаад ачигддаг. Үүний аюулын тод жишээ нь Дүнжингаравын дэлбэрэлт.
Энэ аюултай ачаа барааг хот дундуур оффис худалдааны төв дундуур гаргадгийг болиулахын тулд Туулын хурдны зам их ач холбогдолтой байсан. Хотын баруунаас зүүн, зүүнээс баруун тийшээ гарч байх хөдөлгөөн чинь Туулын хурдны замаар гарах гээд байна шүү дээ. Энэ хэмжээгээр хөдөлгөөний эрчим буурч, түгжрэл багасна.
Улаанбаатр хотын 30 жилийн төлөвлөлтгүй явж ирсэн алдааг засах гээд байгаа хүнд бүх зүйлийг тохож, мушгиад иргэдийн эрх ашгийг хохироох зүйл хийж болохгүй. Туулын хурдны зам Улаанбаатарчуудын олон жилийн асуудлыг шийдэх байсан ч “шээс нь гоожих” гээд ажлыг нь зогсоох гэж байгаад харамсаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.23.120
Bitgii SHAA
Хариулах