Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын авлигатай холбоотой баримтуудыг АТГ-д өгсөн билээ.
Энэ мэдэгдлийн дараа Б.Энхбаяр болон түүнд авлига өгсөн гэх “Бодь” гуппын ТУЗ-ийн дарга Г.Баясгалан нар ээлжлэн мэдэгдэл хийж, бие биенээ огт танихгүй хэмээсэн.
Тэгвэл өчигдөр энэ асуудал өндрөө авч, УИХ-ын гишүүд “Б.Энхбаяр сайд ажлаа өгөөд авлигын хэргээ шалгуул” гэсэн байр суурь илэрхийлцгээв.
Түүнчлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар түүнийг Д.Баясгаланг таньдаг, би өөрөө танилцуулж байсан, энэ асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байна гэсэн байр суурийг илэрхийлэв.
Харин Б.Энхбаяр сайд “Улайм цайм ийм зохиолтой гүтгэлэгт миний таних Д.Сумьяабазар нэгдсэн гэхээр энэ бүлэглэсэн хулгайчдын ард заавал гарч, үнэнийг нь нотлох ёстой гэдэг ёстой шазуур буцалж байна. Д.Баясгалан, А.Амундра нартай уулзаж, гар барьж ч үзээгүй, Голомт банканд орж үзэж байгаагүй. Зүгээр л цайрчихсан гүтгэгчид, хулгайчид” хэмээн бачимджээ.Хууль зүйн сайд хүн авлигын хэрэгт холбогдоно гэдэг мэдээж байж болшгүй асуудал. Үнэхээр гүтгүүлсэн бол шазуур зуухаас ч өөр аргагүй. Гэхдээ, Б.Энхбаяр авлига аваагүй гэдэг хэргээ өөрөө л нотлох ёстой болохоос бусад хүмүүсийг хэрэгт хийх тухай асуудал биш. Асуудалд ингэж хандаж байгаа хүн хуулийн толгойд суусан байдалтайгаараа шалгуулж болохгүй. Хууль зүйн сайд одоо ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй.
Түүнийг Г.Занданшатар өөрийн бүрдүүлсэн багаасаа Л.Мөнхбаатарыг явуулан байж танхимдаа авахад Д.Амарбаясгалан зэрэг тодорхой хүмүүсийн эсрэг ажиллуулах зорилгоор Хууль зүйн сайдаар томиллоо гэж шүүмжлэх хүн олон байсан.
Гэтэл одоо тэр хүн нь авлигын хэрэгт холбогдож, улмаар өөрийг нь гэрчилсэн хүмүүсийн эсрэг ажиллахаар шазуураа буцалгаж байгаа нь яг л томилогдож байх үеийг нь санагдуулж байна. Чухам тийм учраас Б.Энхбаярыг ажлаа өгч байгаад шалгуулахыг олон нийт шаардаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.212
Оюун-Эрдэнэ ба түүний командын юм үзээгүй, өсөхийн өлөн тайлагдаагүй, боловсролгүй хүмүүс ТӨРИЙН ТОЛГОЙд гарахаар юу хийдэг гэдгийг харж байна. Шунал нь барагдахгүй.... Муу, ухамсаргүй хүмүүс ЕР нь ХАМГИЙН их дуутай байдаг.
Хариулах