О.Цогтгэрэл: УИХ-ын дарга Н.Учрал хүсэлтээрээ ажлаа өгөхгүй бол огцруулах арга хэмжээ авна

Zuv.mn
1 цаг 22 минутын өмнө

Ардчилсан намын 4/11 уламжлалат мэдээллийн цаг өнөөдөр болж байна.

Мэдээллийн үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Улс оронд улс төрийн үйл явдлууд өрнөж, нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөж байна гэхээсээ илүү мафижсан байсан нь хурдтайгаар ил гарч байна гэвэл зохино. Манай намын тавьсан шаардлага зүй ёсных гэдэг нь ч улам баталгаажиж айна.

УИХ хуралдаж чадахгүй хоёр дахь долоо хоногийнхоо гүүрийг үзэх гэж байна. Бид Үндсэн хуулийн дагуу огцрох хүсэлтээ гарга гэдэг шаардлага эхний элжинд тавьсан. Хэрвээ бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээ рүү орно. Огцруулах, өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хоёр ялгаатай шүү гэж хэлье” хэмээн байр сууриа илэрхийллээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.246
    50 минутын өмнө

    Бусдыг огцруулахаас өөр бодох сэтгэх хийх ажил байхгүй юу. Ард түмний амьдрал дордож эх орон хөгжихгүй байхад төр барьж буй та нар хэрүүлээс өөр юу хийж байна өөрсдаө ч ялгаагүй шалгуулбал таарна.

    Хариулах