​С.Бямбацогт: Иргэд Баялгийн сангийн өгөөжийг 2030 оноос хүртэж эхэлнэ

Х.Есү
1 цаг 28 минутын өмнө

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Иргэд Баялгийн сангийн өгөөжийг 2030 оноос хүртэж эхэлнэ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид иргэддээ байгалийн баялгийг өгч хуримтлуулж чадаагүй. 2024 оноос Үндэсний баялгийн сантай болж хуримтлуулж эхэлсэн. 

Орон сууцны асуудлаа шийдэхэд нь дэм болдог, санаа зовохгүй сургалтын төлбөрөө төлөх хэмжээний хөрөнгө хуримтлуулах, өвдсөн зовсон үед нь эмчилгээндээ зарцуулах хангалттай хэмжээний мөнгөтэй болгож өсгөх л шаардлагатай байна. Үндэсний баялгийн санг хангалттай арвижуулах боломж байгаа. 

Өнөөдөр ирцээ бүрдүүлж, чуулган хуралдаж чадах байх. Хүний гэм бурууг зөвсөн шүүх л тогтоодог. Түүнээс өмнө нь хэн ч тогтоодоггүй. Сүүлийн үед тодорхой зорилготойгоор, улс төрчдийг харлуулах гүтгэх асуудал газар авч байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Гүтгэсэн гутаасан болгоныг үнэн гэж бодох хэрэггүй. Шүүх л тогтооно. 

Худлаа мэдээлэл тарааснаас иргэд маш их хохирч байна. Тиймээс худлаа мэдээлэл тараахаа больцгооё" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.99
    58 минутын өмнө

    Юу хуцаад бгаа мэлхий вэ иргэд чинь үхээд дуусалаа энэ үхэж далд ороосой

    Хариулах