С.Цэнгүүн: Бид чуулгандаа суухгүй. МАН-аас ажлаа хийхийг шаард

Х.Есү
1 цаг 22 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “ Бид чуулгандаа суухгүй. Дангаараа ирцээ бүрдүүлээд хуулиа батлах боломжтой эрх баригдчдаас ажлаа хийхийг шаард. МАН, ХҮН, ИЗНН нийлээд 80 хүнийхээ ирцийг бүрдүүлээд хурлаа эхлүүлээд явж болно.

АН-ын тавьж байгаа шаардлагыг МАН хүлээж авах ёстой. УИХ-ын дарга нь эрх баригч намын дарга байж болохгүй гэдэг зүйлийг бид бүхэн 12-р сараас эхлэн ярьсан. Үүнийхээ дагуу хууль өргөн бариад түүнийг нь хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн. Гэтэл хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд одоог хүртэл байхгүй байна.

-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би парламентын тогтолцоог чухал гэж үздэг. Иргэд л их хурлын гишүүдэд дүн тавьдаг. Мөн гишүүд ёс зүйтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар ёс зүйн талаарх харилцаануудыг зохицуулах ёс зүйн байнгын хороо гэх мэт процессууд байгаа. Гэтэл яагаад өнөөдөр процессууд маань ажиллаж чадахгүй байгаад байна, өнөөдрийн хууль тогтоомжийн дагуу хэрэгжих ёстой зүйлс нь яагаад хэрэгжихгүй байгааг харах ёстой гэж харж байна.

-Туулын хурдны зам дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би үүнийг эрс эсэргүүцэж байна. Нийслэлээс ийм өндөр өртгөөр үр дүнд хүрхээргүй төслийг хэрэгжүүлэхээр хүч түрэн үзэж байгаа нь асуудалтай" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна