УИХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргахаар хуралдаж байгаа билээ. Энэхүү улс төрийн шийдвэр нь Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх байж магадгүй.
Энэ тохиолдолд хоёр хувилбар байгаа бөгөөд нэг нь Н.Учрал Засгийн газраа байгуулж, УИХ-ын даргыг УИХ дахь МАН-ын бүлгээс томилох, нөгөө нь Засгийн газар огцрохгүй хувилбар юм.
Дээрх хоёрын аль ч тохиолдолд АН-ын шаардлага хангагдана. Өөрөөр хэлбэл, дахиж УИХ-ын ирц хүрэхгүй гэдэг асуудал гарахгүй.
Харин МАН дотор бол энэ хоёр хувилбар асар чухал ач холбогдолтой. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талнхан чухам Н.Учралыг л Засгийн газраа байгуулахыг шаардаж байгаа бөгөөд МАН-ын их хурлаар өөрт нь итгэл үзүүлж дэмжсэний хариуг томилгоогоор хариулна гэж найдаж буй. Тиймээс эхний хувилбараар явбал МАН доторх гал эрс намжина.
Харин магапдлал багатай хоёр дахь хувилбар буюу Н.Учралыг сул гишүүнээр хэсэг зуур явуулах хувилбараар шийдвэр гарвал МАН-ын асуудал шийдэгдээгүй хэвээр үлдэнэ гэсэн үг.
Ямартай ч МАН-ын бүлэг шийдвэрээ гаргахаар хуралдаж байгаа бөгөөд залгаад намын Улс төрийн зөвлөл хуралдаж магадгүй гэснээс үзвэл томоохон шийдэл цагаа хүлээж байгаа нь тодорхой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна