Төрийн өндөр албан тушаалтнууд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг “Бодь интернейшнл” компаниар нүүрсээр бартердаж бариулахдаа өртгийг өндөр тооцоолж, улмаар 110 сая ам.долларыг гаргуулж аван улс төрчдөд тараасан гэх хэргийн баримтууд АТГ-т хүргэгдээд байгаа билээ.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т баримт аваачиж өгөхдөө энэхүү 110 сая ам.долларыг авсан гэх улстөрчдөөс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын нэрийг дурьдаад буй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг хуулийн зөвлөгөө үзүүлэх нэрээр 11.1 тэрбум ам.доллар авсан талаар дурдаад буй. Өгсөн хүн нь мэдээж, “Голомт”-ын, “Бодь”-ийн зэрэг тодотголтой бизнесмэн Д.Баясгалан.
Гэвч эдгээр хүмүүс нь Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийн дараа хариу мэдэгдэл хийж, бие биенээ огт танихгүй хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаад байна.
АТГ-д хүргэгдсэн баримт дотор аудио бичлэг болон бусад баримтууд байгаа тул шалгаж тогтоох биз. Олон нийтийн хувьд, 110 сая ам.доллараас хувь хүртсэн гэх улс төрчдийг л олохыг юунаас илүү хүсэж байна.
Учир нь, “Бодь”-той гэрээлэх асуудал МАН доторх хоёр бүлэглэл /НАМЗХ угшилтай Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтнүүд, У.Хүрэлсүх, Я.Содбаатар тэргүүтэй МАСЗХ/ эвтэй байсан. Одоо харин эвдрээд Л.Оюун-Эрдэнийн тал шахагдсаныхаа дараа 110 сая ам.долларын асуудлыг сөхлөө. Энэ нь 110 сая ам.доллараас хувь хүртэгсэд одоо хүчирхэг байгаа тэр хэсэг бүлэг дотор байгаа гэдгийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр, Т.Аюурсайхан, Д.Баясгалан аль аль нь өөрсдийгөө өмгөөлөхөөс гадна тэдгээр хэсэг бүлгийг хамгаалж байгаа дүр зураг тодорч байгаа юм.
Учир нь, Нүүрсний сонсгол дээр "Баримт гаргаж өгсөнгүй, шалгах цаг хгааны боломж байсангүй" гэж гомдоллоод байсан Б.Энхбаяр Хууль зүйн сайд болсон хэр нь лавшруулж шалгалгүй өдийг хүрлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна