Ж.Батжаргал: Бүлгийн хурлаар бүх асуудлыг ярилцана

Х.Есү
5 цаг 58 минутын өмнө

МАН-ын бүлэг 14:00 цагт ээлжит бусаар хуралдаж улс төрийн шийдвэр гаргана. Уг асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "УИХ-ын дарга чуулганыг хойшлууллаа. МАН-ын бүлэг хуралдаж, нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч улс төрийн шийдвэр гарга гэдэг чиглэл өгсөн. Тиймээс МАН-ын ээлжит бус хурлыг 14 цагт хуралдуулахаар боллоо. 

Бүлгийн хурлаар бүх асуудлыг ярилцана. Би бүлгийн дарга болохоос цэцэрлэгийн багш биш. УИХ-ын гишүүд хуралдаа суух үүрэгтэй, суугаагүй гишүүдийн араас хөөцөлдөж чадахгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.225
    38 минутын өмнө

    Ийм харах царайны хүн удирдаж зохицуулах чадваргүй хүнийг загнаж дундрах өвчтэй этгээд бүлгийн дарга гэхээр яаж бүлэг бүтэн байх юм бэ бүлгийн даргаа солиорол соль

    Хариулах