ҮХЦ: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ

Х.Есү
2026/03/26

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар иргэн ҮХЦ-д маргаан үүсгэжээ.

Тодруулбал, Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог болсон. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусах юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.85
    2026/03/27

    Өө за за 2 жилээр сунгаж 8 жил байлгах санаархал л явж бн. Үгүй шүү

    Хариулах
  • 202.126.88.136
    2026/03/27

    Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусангуут автоматаар огцорсонд тооцдог болмоор бна

    Хариулах
  • 212.164.30.119
    2026/03/27

    Үндсэн хуулийг дур мэдэн өөрчлөөд байвал ийм л юм болно. Төрд дан луйварчид гарч өөрсөддөө зориулан өөрчлөөд байгаа удаан тэвчихгүй байх

    Хариулах