Ж.Батжаргал: Удирдах зөвлөлөө хуралдуулж улс төрийн тодорхой шийдвэр гаргахаар боллоо

Х.Есү
1 цаг 32 минутын өмнө

МАН-ын бүлэг хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Олон улсын түвшинд үүсээд байгаа нөхцөл байдлууд, үүний хор нөлөө Монголд сүүдэр нь тусах энэ бүх зүйлээс урдчилан сэргийлэх гэж бэлтгэл бэлэн байдлынхаа асуудал, төлөвлөлт, менежментийг боловсронгуй болгох тал дээр илүү шаргуу ажиллах ёстой тийм учраас их хурлын болон бүтцийн байгууллагын үйл ажиллагаанд ямарваа нэгэн саад учрах үндэсгүй, тиймээс бүлэг бүрэн чиг үүргээ хангаж ажиллая гэдэг шийдэл гарлаа. 

Хоёрдугаарт, удирдах зөвлөлөө хуралдуулж улс төрийн тодорхой шийдвэр гаргахаар боллоо. Гаргасан шийдвэрээ УИХ дахь бүлэгтээ чиглэл болгоё гэдэг шийдэлд хүрлээ. Хуралд 52 гишүүн оролцлоо 100 хувийн саналаар дэмжлээ" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна