УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Төсөв тасалдсан, тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Цалин, цахилгаан, дулаан, нийгмийн даатгал гээд бүгдийг нь хэвийн олгоод явж байна. Асуудал үүсээгүй.
АН хуулийн үндэслэлтэй шаардлага тавьсан тохиолдолд үүнийг яаж засаж залруулах вэ гэдгийг ярилцах ёстой. Гэтэл тэдний тавьж байгаа шаардлага хуулийн үндэслэлд алга. Энэ бол улс төрийн л акц.
Бид удирдах зөвлөл дээрээ ярилцаж шийднэ. Өнөөдөр орой юм уу маргааш өглөө удирдах зөвлөл хуралдана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна