С.Бямбацогт: Гишүүдийг бүгд хуралдаа суу гэдэг зүйлийг л ярилаа​

Х.Есү
2026/03/26

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, " Бүлгийн хурал дээр зарим гишүүд бие биедээ туниж Н.Учралыг УИХ-ын даргаа өг гэж хэлсэн. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, бүгд хуралдаа суу гэдэг л зүйл ярилаа. 

УИХ-ын дарга гишүүдийг хариуцлагатай бай, намайг яах гэж намын дарга болоод их хурлын дарга болоход бүгд дэмжчихээд өнөөдөр зарим нөхөд маань хариуцлагагүй хандаж, хуралдаа суухгүй байгаа юм. Хариуцлагатай байж ажлаа хий л гэж хэлсэн. 

УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэсэн хууль байхгүй. Намын дарга байгаад УИХ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа зүйл алга. Удирдах зөвлөлийн хурал одоохондоо товлогдоогүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.165
    2026/03/27

    ЕС бодох нь зохистой гэсэн мсж

    Хариулах