АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан асуудлаар АН-ын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.
Тэрбээр, "Олон улсын нөхцөл байдалтай холбогдуулан Г.Дамдинням сайдаас мэдээлэл сонслоо. Салбарын сайдын хэлж байгаагаар олон улсын нөхцөл энэ чигээрээ байвал шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг зүйлийг ярьж байна.
Эрх баригч намын дарга УИХ-ын даргаар ажиллахыг хуулиар хориглоогүй гэж их ярьж байна лээ. Угаасаа хуулиар хориглосон бол өгөхгүй шүү дээ. Энэ тайлбар чинь зарчимгүй. Би албан тушаал, улс төр дээр тохиролцдог хүн биш. Н.Учрал намын даргын хувьд Засгийн газраа бүрдүүлээд ажиллах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна