Г.Дамдинням: Шатахуунтай холбоотой төрийн бодлого шийдвэрийг шуурхай шийдэх шаардлагатай байна

Х.Есү
3 цаг 9 минутын өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "АН-ын дарга О.Цогтгэрэл санал тавьж шатахууны талаар мэдээлэл авлаа. УИХ яаралтай хуралдаад өргөн барьсан хуулиудыг хэлэлцчихвэл ОХУ-тай уулзаж, шатахууны тасалдалгүй байх тал дээр хэлэлцээр хиймээр байна. 

Эерэг болон сөрөг өөрчлөлт гараад байна. Нэгдүгээрт шатахууны хямралаас шалтгаалаад түлшний үнэ өсөж, зардал асар өндөр өсөж байна. Нөгөө талдаа экспортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Бид УИХ-аар агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийг яаралтай оруулж баталмаар байна. Энэ хэлэлцээрийг эцэслэвэл ОХУ-аас манай улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах эрх зүйн зохицуулалт анх удаа бүрдэх гээд байна. 

Дараагийн асуудал нь гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал байна. Шатахуунтай холбоотой төрийн бодлого шийдвэрийг шуурхай шийдэх шаардлагатай байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна