УИХ-ын гишүүн Г.Очирбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "УИХ, байнгын хорооны хурал дээр АН-ын гишүүдийг хүн гэж үздэггүй байсан. Одоо тэгээд хуралдаад л яв л даа. Зарчмын хувьд намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой.
Одоо үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар хурдан шийдвэр гаргаад явах ёстой байх. Парламентад коммунист тогтолцоо тогтож болохгүй. Н.Учрал дарга байх үедээ "За АН-ынхан ч яах вэ, МАН ирцээ бүрдүүлээд хуралд" гэж хэлж байсан. Ингэж ялгаж болохгүй. Гишүүн бүрийн үгийг сонсон ёстой.
Бид хувь хүний ёс суртахууны талаар юу ч яриагүй. Засгийн газрын хэрэгт холбогдсон гишүүд ажлаа өгөөд шалгуулах нь зүйтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна