МАН-ын УЗ-ийн хурлаас гарсан шийдвэртэй холбогдуулан М.Оюунчимэгээс тодрууллаа.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайд Ойрх Дорнодтой холбоотой гадаад дотоод зах зээл геополитикийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ нөхцөл байдал төрийн үйл ажиллагааг гацаах ёсгүй гэдэг үүднээс улстөрчийн хувьд Засгийн газрын тэргүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна гэж УЗ-д танилцуулсан.
УЗ-ийн гишүүдийн зарим нь үүнийг буруу, ийм цаг үед Засгийн үйл ажиллагаа тогтвортой байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Засгийн газрын хувьд хамгийн гол нь ард түмний эрх ашгийн үүднээс асуудлаа шуурхай шийдэж улстөрийн шийдэл гаргая гээд Ерөнхий сайдын өргөдлийг хүлээж авсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна