У.Хүрэлсүх vs Г.Баярсайханы кэйс 14 жилийн дараа давтагдав

Х.Батсайхан
2026/04/01

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдааны гадаа НЗД-ын орлогч Т.Даваадалайн биед халдлаа. Энэ явдал 14 жилийн өмнө болсон нэгэн хэргийг сануулав.  

2012 оны наймдугаар сард УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Чуулганы танхимын гадаа УИХ-ын гишүүүн Г.Баярсайханы биед халдаж шуугиан тарьсан билээ. Тухайн үед Чуулганы танхимд Г.Баярсайхан нь У.Хүрэлсүх рүү салаавч гаргаж, илт өдөөн хатгасан үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдож байсан. Гэсэн ч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв.

У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёрын гаргасан үйлдэл нь парламентын түүхэнд анхдагч болж, У.Хүрэлсүхийн гаргасан эр хүн шиг хариуцлагаа хүлээх шийдвэр цаашид гарах иймэрхүү ёс зүйгүй үйлдэлд авах арга хэмжээний жишиг тогтоож өгсөн.

Тэгвэл У.Хүрэлсүхээс ч увайгүй /Т.Даваадалай Д.Энхтүвшин гишүүнд салаавч үзүүлэх гэх мэт ёс зүгүй, өдөөн хатгасан үйлдэл гаргаагүй/ үйлдэл гаргасан Д.Энхтүвшин хэрхэх нь олон нийтийн анхаарлын төвд орж ирж байна. 

Шалтгааны тухайд, Хотын дарга Х.Нямбаатар асуултад хариулчихаад ариун цэврийн өрөө орсон хойгуур гишүүд тодруулж асуусан бөгөөд энэ асуултад Т.Даваадалай  өндөр дуугаар хариулснаар тэд зөрчилджээ.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.167
    2026/04/02

    Хүрэлсүхээс муу муухай юм болгон гардаг

    Хариулах
  • 202.21.125.66
    2026/04/01

    Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд юмыг яаж мэдэхэв иймэрхүү юм хийгээд болчихдог гээд ойлгосон юм биш биз энэ Энхтүвшин, Еөк болж балрах вий

    Хариулах
  • 66.181.187.27
    2026/04/01

    Хүнийг тэвчхийн аргагүй өдөж хатгаж дарамталж доромжилж гүтгэж зориуд асуудлыг бусдаар эхлүүлдэг хүнийг асуудалд оруулж түүнээсээ таашаал ашиг амь зогоодог хэсэг нь бас байна

    Хариулах
  • 172.59.99.149
    2026/04/01

    Энэ сэтгүүлч нэртэй балай хэл ам хов живний тулам болсон хүүхнүүдийг өшиглөөд хөөх хэрэгтэй.. бузрууд !!

    Хариулах