​МАН-ын Удирдах зөвлөлийн хурал маргааш өглөө болж хойшиллоо

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал маргааш өглөө болж хойшилжээ. Эрх баригч нам өнөөдөр УИХ дахь бүлэг болон Удирдах зөвлөлөө хуралдуулж УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч ийнхүү хойшилж байна. Албан бус эх сурвалжийн хэлснээр, намын бүлэг 30, 38-аараа талцсан нь хэвээр бөгөөд 38-ын талаас С.Бямбацогтыг, 30-ийн талаас С.Амарсайханыг зүтгүүлж, аль, аль тал нь буулт хийхгүй байгаагаас болж ийнхүү хойшилсон гэх мэдээлэл байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.26
    39 минутын өмнө

    Содбаатар намаа 2 хагалсан нөхриыг явуөлаачээ

    Хариулах