М.Энхцэцэг: МАН-ын дотоод хагарал гишүүддээ зовлонтой байна

Zuv.mn
2 цаг 36 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Залуу Ерөнхий сайдыг дэмжиж байгаа. Гэхдээ ингэж хүч түрж аливаад хандаж болохгүй. Ерөнхий сайд хэн хэнийх нь эрх ашгийг хангасан Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. МАН-ын дотоод хагарал гишүүд бидэнд зовлонтой байна.

Зодооноо зогсоож, эвлэрэхийн тулд ерөөсөө л нэг нэгнийхээ эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. 

Хэрэв хүч түрээд явбал нөхцөл байдал улам хүндэрнэ. Бид ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ердөө 2.2 жил л байна шүү дээ. 

Энэ богино хугацаанд намын доторх зодоонд хамаг эрч хүчээ үрмээргүй байна. Удирдлагууд маань эвлэрч, биднийг ажлаа хийх боломжоор хангаасай гэж туйлын ихээр хүсэж байна. Сэтгэл маш их зовниж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна