Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.04.02/ хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай
Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Хэлэлцээр хэрэгжсэнээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс
чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг
нэгтгэн тооцуулж, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах
эрх үүсгэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох
тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь
сайжрах юм.
Манай улс Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш
Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Нарамдах Австри Улс гэсэн найман улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулаад байгаа бөгөөд үүний сүүлийн хоёр хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдаар есөн сар ажиллахдаа батлуулжээ.
Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан улс орнуудад 92 мянга гаруй монгол иргэн ажиллаж
амьдарч байгаа гэсэн статистик бий.
Т.Аубакир сайд ажиллах хугацаандаа салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд нийт 7 хуулийн төслийг боловсруулж, түүнээсээ эхний 2 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжүүлж, нэгийг нь буюу Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа өмнөх Засгийн газрын хамгийн ажил хэрэгч сайдуудын нэг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.89
Баярлалаааа
Хариулах